Бидний дэлхий, Ертөнцийн зүй тогтол, Эрэгтэй Эмэгтэй хүмүүс..

Interstellar киноноос авсан мессеж

Eggyh
6 min readNov 28, 2020

Interstellar киног үзэх ёстой гэсэн мессежийг аваад үзэж байхдаа нэлээн хэдэн жилийн өмнө нь үзэж байснаа саналаа. Гэхдээ scene болгоныг шахуу санаж байгаа ч өмнө үзсэнээс огт өөр мэдрэмжийг авсан тул тэрийгээ энд тэмдэглэж үлдээхээр шийдлээ. (Хаанаас авсан мессеж вэ гэвэл өөрөөсөө авсан мессеж. Кинон дээр гардагтай адил) Сансрын нисгэгч, харь гариг гардаг кино байна л гэж бодож үзэж байсан байхдаа өмнө нь, харин ийм их Spiritual мэдлэгийг өгч байсан гүн гүнзгий кино байсан байна. Spoiler агуулсан бичвэр боловч уншсаны дараа үзсэн ч илүү сонирхолтой байх. Мөн хүн бүрийн харах өнцөг өөр учраас миний л харсан өнцөг гэж бодоод дуустал нь уншаасай гэж хүсч байна.

Элсэн шуурга байнга болдог тосгон бидний одоо амьдарч буй нийгэм.My dad was a farmer гэсэн үгээр эхэлдэг. Энэ тариланч гэдэг нь амьдрахын тулд үхэн хатан тэмцэж буй өнөөгийн нийгмийн биднийг илэрхийлнэ. Бидний нүд элсээр манханаар таглагдаж бодит байдлыг харж чадахаа больсон, эрүүл биш нийгэмд өвчин тусна. Аягаа хөмөрч тавьсан байдал нь хүртэл энэ нийгмийн буруу гольдролыг илэрхийлэх шиг. .

Морфын багш нь “Бидэнд инженер хэрэггүй, бидэнд тариаланч хэрэгтэй” гэж хэлдэг. Энэ нийгэмд манлайлагч болсон хувьсгал хийдэг бусдаас өөр зүйл хийдэг хүмүүс хавчигдан гадуурхагдаж, хүн бүрийн хийдэг зүйлийг хийгээд амьдрахыг шаарддаг нь үүнийг илтгэж байна. Мөн зүгээр л хоолоо олж идэх хэмжээний хамгийн наад захын боловсролыг л өчнөөн олон жилийг дамнан ЗААДАГ өнөөгийн боловсролын системийг харуулж байгаа гэмээр. Сүүлийн үед боловсролын хэлбэр бага багаар өөрчлөгдөж багш төвтэй биш би төвтэй сургалт руу шилжиж, Швед зэрэг оронд сургуульд хүүхдээ явуулахгүй байхыг зөвшөөрдөг газар бий болж байгаа учир хойшид бидний мэдэх боловсролын стандарт өөрчлөгдөх болов уу..

Удахгүй энэ дэлхий дээр амьдрал байхгүй болох тул шинэ гариг дэлхий нээх хэрэгтэй. Амьдрахын тулд газар тариалан эрхэлж буй Күпер уг нь бол сансрын хөлгийн нисгэгч инженер хүн.

NASA болон сансрын хөлөг, тэнд буй нисгэгч, судлаач нар нь бидэнд сайхан амьдралыг бэлэглэх, сайхан нийгмийг бүтээж өгөх удирдагч, хувьсгалыг эхлүүлэх, нийгэмд сайн зүйлийг эхлүүлдэг, соён гэгээрүүлдэг тийм хүмүүсийг илэрхийлж байгаа гэж ойлгож болох байх. Эсвэл далдын хүч, ертөнцийн хууль, дээр тэнгэрт буй гариг ертөнц, ертөнцийн хууль ч гэж ойлгож болно. (Бидний сүнслэг хэлбэр) Шинэ амьдралыг нээхээр 3 гаригт судалгаа хийж байгаа ба эхний очсон далайтай гариг манай дэлхийн өнгөрсөн эрин ба Mann докторын судалгаа хийж байсан гараиг нь одоо бидний дэлхий (цаг үе) ба киноны сүүл хэсэгт гардаг Амелиа-гийн байгаа дэлхий нь удахгүй ирэх магадгүй “яг одоо 2020 онд ирж байгаа” дэлхий ертөнцийг илэрхийлнэ.

Кинон дээрх дүрүүдийг харвал эрэгтэй дүр голцуу байх ба энэ нь одоогийн нийгмийн эрэгтэй хүний ноёрхолыг харуулсан. Куперын гэр бүлд (эхнэр нь нас барсан) Морф ганцаараа эмэгтэй бусад нь бүгд эрэгтэй, сансарт Амелиа ганцаараа эмэгтэй зэрэг. Манай дэлхийг илэрхийлсэн гариг дээр байгаа докторын нэрийг Mann гэж нэрлэсэн нь ч улс төр, хүч чадал, эцгийн эрхэт ёс зэрэг эрэгтэй хүнийг эхэнд тавьсан одоогийн нийгмийг илэрхийлж байгаагийн баталгаа болов уу.

Цаашлаад Morph, Amelia хоёрын зан ааш болон хэлдэг үгээс эмэгтэй хүнийг илэрхийлсэн scene-үүдийг харж болно. Жишээ нь: Morph маш сэтгэлийн хөдлөлтэй дүр. Энэ нь эмэгтэй хүний сэтгэл хөдлөл, мэдрэмжээ дагаж аливаа зүйлд ханддагийг нь илтгэнэ.

Мөн өөрийгөө сонсож, өөрийнхөө мэдрэмжийг сонсож түүндээ итгэл үнэмшилтэй байгааг нь “ сансарт тал хувь нууц байгаа ч энд түүний тал хувь нууц нь байгаа гэж бодож байна” гээд өөрийнхөө өрөөнөөс тэр нууцыг хайхаар явдагаас харж болно.

Хүнд хэрэгтэй бүх зүйл нь өөрийнх нь дотор байдаг. Түүнийгээ гаднаас биш дотроосоо хайх хэрэгтэй. Өөрийн чинь дотор бүх зүйлийн хариу байгаа.

Morph түүнийгээ ч мэдэрсэн. Өөрийнхөө дотроос хайсан, олсон.

Гол нь бид өөр дотроо бүх хариуг байгаа гэдгийн ойлгож тэрийгээ мэдрэх, ирсэн мессежийг барьж авч уншиж чадах нь чухал юм шиг. STAY…

Amelia-гийн хувьд насаараа одон орон судалсан аавын охин, өөрөө мөн судлаач боловч өөрийн хайртай хүнийхээ байгаа гариг руу явахыг яагад ч юм зөв юм шиг санагдаж байгаагаа хэлэхэд бусад эрэгтэйчүүд түүнийг няцааж Mann-ы гариг руу явах боловч тэдний буруу байлаа.

Эрэгтэй хүмүүс харин логикоор юмыг харж үнэлж дүгнэж шийдвэр гаргадаг. Сансарт аль гариг руу явах уу гэж ярилцаж байх үед эрэгтэйчүүд бүгд тоо баримт бодит тооцоо хэлдэг бол эмэгтэй нисгэгч Amelia яагад ч юм ийшээ явсан дээр юм шиг байна гэж дээр өгүүлснээр өөрийн мэдрэмжээ дагахыг хүсдэг.

Гэхдээ Mann-ын байгаа гариг руу явлаа гээд буруудсан мэт боловч том зургаар харах юм бол энэ бүх зүйл болох ёстой байсан.

Энэ ертөнц дээр болох ёстой зүйл болохоороо болдог. Бидэнд тохиолдож байгаа юм бүхэн ямар нэгэн утга учиртай байдаг.

Үүнд үүнийг бичиж буй миний бие бат итгэдэг.

Бүх зүйл өөрийн тохиолдох ёстой цаг хугацаандаа ирдэг. Brand доктор худлаа хэлж тэднийг сансар луу явуулсан нь ч тэд Miller болон Mann-ийн гариг дээр очсон нь ч, Cooper өөрийгөө битгий явуул гэж охиндоо STAY гэсэн мессэж өгсөн ч эцэст нь явсан нь бүгд төгс зүйл байсан. Энэ бүхний үр дүнд бид удахгүй Amelia-гийн байх хайраар дүүрэн ертөнцөд амьдрах болно.

Харин үүний тулд бид сэрэх хэрэгтэй.

Эрэгтэй хүмүүс логикоор сэтгэж, эмэгтэй хүмүүс мэдрэмжээ дагаж байж арга билгийн ухаанаар энэ дэлхий ертөнц оршин тогтнодог.

Киноноос авах гол мессэжүүд:

Let go буюу “орхих”

Энэ бас цаанаа гүнзгий утгыг агуулна. Ах нь тосгоноосоо явахгүй гэж гүрийдэг нь бидний одоогийн байдлыг илтгэнэ. Хэрэггүй зүйлсийг тавьж явуулах, орхих, удаан хугацаанд цуглуулсан зүйлсээсээ холдох нь одоо бидэнд хэрэгтэй зүйл.

Минимализм гэдэг ойлголт сүүлийн хэдэн жил гарсан нь нэг илрэл нь. Бас Amelia-г 3 дахь гариг руу явуулахын тулд нэг нэгээрээ түүнийг орхисноор шинэ амьдрал, шинэ гариг нээх боломжийг олгодог.

Бид ч бас шинэ эрин руу явахын тулд хэрэггүй зүйлсээ хаяж шинэ амьдралын хэмнэлд зоригтойгоор шилжих хэрэгтэй байж магад.

Эмэгтэй энерги

Өдийг хүртэл эрэгтэй хүний үндсэн чанар болох логик, дүрэм журам мөрдлөгт баригдаж бид амьдарч ирсэн. Сансрын хөлөг дотор шийдвэр гаргахаар ярилцаж байхад “Өөрийнхөө сэтгэл зүрхийг би дагамаар байна” гэж Amelia хэлдэг. .

Сүүлийн хэдэн жилд феминизм гэх үгийг бид их сонсох болж анхны эмэгтэй ерөнхий сайд, анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч, манай Монголын хувьд ч энэ удаагийн парламент хамгийн олон эмэгтэй гишүүнтэй болж байгаа нь бидний дэлхий ертөнцөд эмэгтэй энерги өмнөхөөсөө шилжиж байгаагийн илрэл болов уу.

Хайр

Эмэгтэй энерги нийгмийн оролцоонд нэмэгдвэл тэр хэмжээгээр эмэгтэй хүний үндсэн характер болох зүрх сэтгэл, мэдрэмж, сэтгэл хөдлөл зэрэг өдийг хүртэл байгаагүй зүйлс бага багаар new normal болж ирэх болов уу.

Мөн өдийг хүртэл хууль дүрэм, журмыг гол чиг шугамаа болгодог дэлхий маань хайр дээр үндэслэсэн шийдвэр гаргадаг болох ч юм билүү.

Ямар ч байсан хайр гэдэг зүйлийг урьд өмнөөс илүү ярилцах байх.

Хайр бол хүн төрөлхтөн нээсэн нээлт биш, хайр бол ажиглаж харж болох хүч чадал.

Бидний ойлгож чадахгүй ямар нэгэн утга хайранд байгаа.Ямар нэгэн зүйлийг гэрчлэх зүйл ч байж магадгүй. Энгийн бидний мэдэрч чадахгүй өөр цаг хугацааны ямар нэгэн зүйл ч юмуу? Олон арван жил уулзаагүй хүнтэйгээ өөр гариг дээр байхдаа ч уулзахыг хүсдэг. Тэр хүн нь бүр үхсэн байгааг мэдэж байхдаа ч. Хайр бол цаг хугацаа орон зайг ч давах чадвартай. Тийм учраас хайрын утгыг гүйцэд тайлж чадахгүй ч сохроор итгэж болно гэж бодож байна.

Мэдрэмж

Бидэнд ирдэг мэдрэмж хаанаас ирдэг вэ? заримдаа биднийг дээрээс харж байсан мэт азтай тохиолдол таарч золгүй зүйл болохоос хамгаалсан байдаг тэр чухам юу байдаг вэ? Энэ бүгд кинон дээр “тэд” гэж гардаг “бид” өөрсдөө. Би, бид, эргэн тойронд байгаа бүх зүйл, 3 хэмжээст ертөнц,5 хэмжээст ертөнц бүгд хоорондоо холбоотой буюу нэг зүйл учраас цаг хугацаа орон зайг дамжин ирж буй мэдрэмж, өөртөө ирж буй мессежүүдийг хүлээж авахыг хичээцгээе. Мэдрэмжээ сонсож итгэе. Гаднаас биш дотроосоо өөрөөсөө хариуг эрэе.

Та өнөөдөр ямар мессеж хүлээн авсан бэ?

Love from,Eggyh

--

--

Eggyh
Eggyh

Written by Eggyh

♡ Think ♡ Life ♡ Travel ♡ Love ♡

No responses yet